“Toyota” АНУ-аас автомашинуудаа эргүүлэн татна

Дэлхийд | Нийгэм
jargal@montsame.mn
2016-02-03 11:11:19

НЬЮ-ЙОРК. /TASS/.  Аюулгүйн дэр өөрөө ажиллаж болзошгүйтэй холбоотойгоор 320 мянга орчим автомашинаа АНУ-аас эргүүлэн татахаар болсноо Японы “Toyota” компани мягмар гарагт мэдэгджээ.

Тус компани 2005-2006 онд үйлдвэрлэсэн “Tundra Sequoia”,  2003-2006 оны “Land Cruiser”, 2003-2006 онд үйлдвэрлэсэн “4-Runner” загварын автомашинуудаа татна. Мөн 2003-2006 онд гаргасан “Lexus: LX470”, 2004-2006 онд үйлдвэрлэсэн “GX 470” загваруудаа эргүүлэн татах аж.

Эдгээр автомашины дээвэр хэсэгт суурилуулсан аюулгүйн хөшиг өөрөө ажиллаж болзошгүй гэж “Toyota”-гийн мэдэгдэлд дурджээ.

Ийм согог нь жолооч, зорчигчид гэмтэх эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж “Toyota” мэдэгджээ. Аюулгүйн дэрний ажиллагааг хариуцдаг программ хангамжийг борлуулагч компаниуд үнэгүй сольж өгөх аж.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ