Ираны цөмийн хэлэлцээнд оролцогчдыг Нобелийн шагналд нэр дэвшүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-02-02 12:27:47

ОСЛО. /IRNA/. Ираны цөмийн хэлэлцээнд оролцсон хүмүүсийг 2016 оны Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлж байна гэж тус шагналын судалгаа, хэвлэлийн албаны дарга мэдэгдэв.

Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад-Жавад Зариф, тус улсын Атомын эрчим хүчний байгууллагын тэргүүн Али-Акбар Салехи болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, АНУ-ын Эрчим хүчний сайд Эрнест Монис нарыг 2016 оны Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлж байна гэж Нобелийн шагналд хувь хүмүүсийг нэр дэвшүүлдэг байгууллагын төлөөлөгчдийн нэг, бие даасан, ашгийн бус хувийн байгууллагын тэргүүн Кристиан Берг Харпвикен мэдэгдэв.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ