Аймгийн сайн малчид тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДУлиран одож буй Хонин жилд мал сүргээ өсгөн үржүүлж, ажил үйлсээрээ манлайлж яваа 14 сумын 23 малчинд Дорнод “Аймгийн сайн малчин” цол олгож батламжиллаа.
Шилдгүүдийг тодруулахдаа аймгийн Засаг даргын захирамжаар баталсан журмын дагуу ажилласан жил, малжуулахад өгсөн малын тоо, малаа даатгалд хамруулсан байдал, мал сүргийн бүтэц, бэлтгэсэн хадлан тэжээл, шинээр бий болгосон ажлын байр, мал сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулж,нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн байдал гэхчлэн үзүүлэлтүүдийг харгалзан үзсэн байна.
Аймгийн сайн малчнаар Баянтүмэн сумын Ц.Чинзориг, Д.Шинийннэгэн, Баяндун сумын Г.Чадраабал, Р.Баяр, С.Мөнхбат, Баян-Уулын Б.Дугаржав, М.Борчулуун, Булган сумын Д.Оюунсүрэн, Ш.Ганхүү, Гурванзагалын Я.Чулуунгэрэл, М.Гансүх, ,Дашбалбар сумын Ц.Чулуунбаатар, Ц.Цэрэнжав, Матадын Д.Цогтбаяр, Халхгол сумын Б.Энхдолгион, Хөлөнбуйр сумын Г.Уртнасан, Сэргэлэнгийн Ү.Төгсбаяр, П.Бат-Очир, Цагаан-Овоо сумын С.Төмөрзүрх, Н.Ганзориг, Чойбалсан сумын Г.Лхагвасүрэн, Ч.Анхбаатар, Чулуунхороот сумын П.Дамдинлхагва нар тодорч сар шинийн босгон дээр шагналаа гардлаа. Мөн энэ үеэр “Аймгийн алдарт уяач” цолтон 7-гоор нэмэгдлээ.
Б.Туяа