Хятадад баривчлагдсан Канадын иргэнийг тагнуулын хэрэгт буруутгав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-01-29 09:33:53

МОСКВА. /RIA Novosti/. Хятадын эрх баригчид Канадын иргэн Кевин Гарратыг тагнуул хийсэн, улсын нууцыг хулгайлсан хэрэгт албан ёсоор буруутгасан тухай Синьхуа агентлаг мэдээлжээ.

Хятадын цагдаа нар Канадын иргэд болох Кевин Гаррат болон түүний эхнэр Жулия Дон Гарратыг 2014 оны наймдугаар сард баривчилжээ. Гарратын эхнэрийг Хятадын цэргийн болон батлан хамгаалахын судалгаатай холбоотой нууц мэдээллийг хулгайсан хэрэгт сэжиглэж байсан байна. Хэдэн сарын дараа эмэгтэйг барьцаагаар суллажээ.

Кевин Гарратыг хорьж байгаа Ляонин мужийн Даньдун хотын Прокурорын газар түүнд эрүү үүсгэсэн байна. Мөн энэ хотод түүнийг шүүх хурал болох аж.

Кевин болон Жулия Гаррат Хятадад 1980-аад оны үед анх Хятадад ирснийхээ дараа Умард Солонгост хүмүүнлэгийн тусламж илгээх зорилгоор идэвхтэй ажиллаж эхэлжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ