УБТЗ-ын удирдах 227 албан тушаалтны ХОМ-ын мэдүүлгийг хянав

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-01-27 10:27:45

Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.5, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын удирдах 227 албан тушаалтны 2013, 2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан үзсэн байна. 

Шалгалтын хүрээнд гарсан зөрчлийг арилгах, хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцох, цаашид тухайн байгууллагадаа Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг хэрэгжүүлэн ажиллах талаар Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дарга Л.Пүрэвбаатарт албан бичиг хүргүүлжээ. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ