Нефтийн үнэ дахин 30 доллароос доош унажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2016-01-26 14:56:44

ЛОНДОН, НЬЮ-ЙОРК. /TASS/. Лондоны “ICE” биржид “Brent” маркийн нефтийн ирэх сард нийлүүлэх үнэ нэг торх нь дахин 30 доллароос доош унасан байна. “Brent” маркийн нефтийн үнэ нэг торх нь 2004 оны дөрөвдүгээр сараас хойш нэгдүгээр сарын 13-нд анх удаа 30 доллароос доош унаж байв. Нью-Йоркийн биржид даваа гарагт арилжаа дуусах үед “WTI” маркийн нефтийн үнэ 7.52 хувиар буурч, нэг торх нь 29.77 доллар болсон байна.

"BloombergBusiness" мэдээллийн албаны онцлон дурдсанаар, зах зээлд оролцогсод “WTI” маркийн нефтийн үнэ нэг торх нь 25 доллар хүртэл буурч магадгүйг үгүйсгэхгүй байгаа аж.

АНУ-ын нефтийн арилжааны нөөц одоогийн байдлаар 2004 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн гэж тус алба тэмдэглэсэн байна. Нэгдүгээр сарын дунд үеийн мэдээллээр, Оклахома муж улсын Кашинг нефть хадгалах газарт 64.2 сая торх нефть нөөцөлжээ. Дараа сард нийлүүлэх гэрээний нийлүүлэлтийг энэ газраас хийдэг байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ