Гал унтраах 53-р ангийн үйл ажиллагаа 5 дугаар сараас жигдэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-01-21 16:42:15

Засгийн газрын 200 дугаар тогтоолоор Дорнод аймгийн Баян-Уул суманд гал унтраах аврах ангийг байгуулахаар шийдвэрлэсэн. Одоогоор тус ангийн захирагч томилогдож тум ангид ажиллах алба хаагч нарыг бүртгэн эрүүл мэндийн үзлэгт хамруулж түргэвчилсэн сургалтанд хамруулах ажиллагааг зохион байгуулж байна.

Онцгой байдлын албан хаагч нарыг 2 жил хүртлэх хугацаагаар сургаж дадлагжуулдаг бол энэ удаад түргэвчилсэн байдлаар 45 хоногийн хугацаагаар сурган дадгалжуулах юм. Энэ ангид хэрэглэгдэх машин техник, зэвсэглэл, үйл ажиллагааны зардал, төсөв нь аймгийн Онцгой байдлын газрын төсөвт тусгагдсан байна.

Аймгийн хойд хэсгийн ой хээрийн түймэр, гамшигтай тэмцэх нь энэ ангийн гол үүрэг чиглэл юм.

 Б.Туяа

Холбоотой мэдээ