Эрдэнэ сум буман сүргийн баяр тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-20 15:41:02

Дорноговь аймгийн  Эрдэнэ сум энэ оны нэгдүгээр сарын 15-наас 16-нд “Буман сүргийн баяр”-аа тэмдэглэлээ.

Тус сум 2014 онд 94 мянган толгой мал тоолуулж байсан бол 2015 оны жилийн эцсээр түүхэндээ анх удаагаа 114 мянган толгой мал тоолуулж  мал сүргээ таван төрлөөр өсгөсөн амжилт үзүүлсэн аж. Сумын ЗДТГ-аас буянт сүргийнхээ баярыг  малчны нэгдсэн өдөрлөгтэйгөө хамтатган тэмдэглэж 2015 оныхоо ажлыг дүгнэн хэлэлцсэнээс гадна 2016 онд хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн ярилцав. Энэ үеэр улсын МААЭШХ-гийн Халдварт өвчин судлалын лабораторийн эрхлэгч, доктор Д.Батбаатар, ХААИС-ийн МААБТС-ийн багш БГүрбазар нарыг урьж малчдад зориулан малын халдварт өвчин, бэлчээрийн менежментийн чиглэлээр лекц зохион байгууллаа. Мөн тором, нас бие гүйцсэн тэмээний уралдаан, тэмээн поло, сайхан тэмээтэй хос, шилмэл буур зэрэг уралдаан зохион байгуулснаас гадна “Санаачлагч иргэн-Өрх бүр үйлдвэрлэгч” үзэсгэлэн худалдаа зохиосон аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ