ОХУ Сирийн иргэд рүү 40 тонн тусламж илгээлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-01-20 11:52:05

МОСКВА. /TASS/. Босогчдын бүслэлтэд байгаа Сирийн “Дайр-эз-Заур” хот болон бусад бүс нутгийн оршин суугчид руу 40 тонн хүмүүнлэгийн тусламж илгээлээ гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков мэдэгдэв.

“Сири дэх ОХУ-ын агаарын цэргийн хүчний командлагчид хүмүүнлэгийн тусламжийн ажиллагааг үргэлжлүүлэн, террористуудын бүслэлтэд байгаа нутгийн иргэд  хүргэнэ. Сирийн “Дайр-эз-Заур” хот болон бусад бүс нутгийн оршин суугчид руу 40 тонн хүмүүнлэгийн тусламж илгээсэн” гэж тэрбээр мэдэгджээ.

Мөн тэрбээр, “ОХУ-ын Батлан хамгаалах яам болон Сирийн Засгийн газар тус улсын иргэдийг хоол хүнсээр хангаж байна. “Hmeimim” агаарын цэргийн бааз дахь “Р-7” шүхэрт тавцанд хүмүүнлэгийн тусламжийг цэргүүд ачсаныг ОХУ-ын цэргийн тээврийн нисэх онгоц хүргэхээр хөөрсөн” гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ