2.25 их наяд төгрөгийн ипотекийн зээл шинээр олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-20 08:37:50

Арилжааны банкуудад өнгөрсөн оны 12 дугаар сард орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 2.28 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл ирүүлсэн талаар Монголбанкнаас мэдээллээ.

Арилжааны банкууд иргэдийн хүсэлтийг шалгаж үзээд, 41660 иргэнд 2.25 их наяд төгрөгийн ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ.

Түүнчлэн өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 839.6 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 19463 зээлдэгчийн нийт 583.4 тэрбум төгрөгийн зээлийг  хувийн хүүтэй зээл рүү шилжүүлжээ.

Ч.Ариунболд

 

Холбоотой мэдээ