Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас ахар болно
ЛАВЛАГААӨнөөдөр аргын есдүгээр сарын 14. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын дунд хөхөгчин тахиа сарын шинийн 1. Сумъяа гараг. Харцага одтой, найман цагаан мэнгэтэй, харагчин могой өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Авахуй.
Өдрийн наран 6 цаг 37 минутад мандан, 19 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас ахар болно.
Сэтгэгдлүүд