Симфони найралд зориулсан дан хөгжмийн бүтээлүүд эгшиглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-01-19 13:22:48

Монголын хөгжмийн урлагийн түүхэнд шинэ хуудас нээсэн үе үеийн хөгжмийн зохиолчдын төлөөлөл болох Д.Лувсаншарав, Г.Бирваа, З.Түмэнжаргал, Г.Цэндорж, Д.Баттөмөр, Т.Сэр-Од, Ж.Энхбаяр, Цэн.Эрдэнэбат, С.Баатарсүх нарын дан хөгжмийн болон дууны шилдэг уран бүтээлүүдийг Улсын филармонийн концертын танхимд энэ сарын 22-нд тоглоно.  

Тоглолтыг хөгжим судлаач МУСГЗ Ч.Буянхишиг тайлбарлан үзэгчдийн хүртээл болгох бөгөөд Улсын филармонийн Симфони найрал хөгжим, гоцлол дуучид, удирдаач Д.Нямдаш, Б.Батбаатар  нар оролцох юм.

Тоглолтын тасалбар 15 мянган төгрөгийн үнэтэй. Тасалбарыг Улсын филармонийн кассаар худалдахаас гадна Мэдээллийн лавлах 1900-1617 үнэгүй хүргэх аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ