Ирвэс хамгаалагчийг дурсан зул өргөлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-01-19 13:00:05

Ирвэс хамгаалах сангийн ажилтан Т.Лхагвасүмбэрэл агсны гэгээн дурсгалд зориулж Чингисийн талбайд өчигдөр үдэш 1000 зул өргөх ёслол болсон байна. 

Зул өргөх энэхүү ёслолыг иргэн Д.Баттуул санаачлан зохион байгуулжээ. Зул өргөх ёслолд талийгаачийг хайрлан хүндэтгэж, хэргийг нь шуурхай, үнэн зөв илрүүлэн шийдүүлэхийг хүссэн иргэд өргөнөөр оролцож, зул өргөжээ. Мөн зарим  төрийн түшээд зул өргөсөн байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ