Иранд авсан хоригоо ЕХ цуцлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-01-17 10:08:23

БРЮССЕЛЬ. /RIA Novosti/. Цөмийн хөтөлбөртэй нь холбогдуулан Иран улсад авсан эдийн засгийн болон санхүүгийн хориг арга хэмжээг цуцлах тухай шийдвэр нэгдүгээр сарын 16-наас эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснийг Европын Холбооны /ЕХ/ албан ёсны сэтгүүлд нийтэлжээ.

Цөмийн асуудлыг нь шийдэх тухай гэрээг Тегеран биелүүлж байгаатай холбоотойгоор Иранд авсан эдийн засгийн болон санхүүгийн хориг арга хэмжээг цуцлах тухай баримт бичгийг ЕХ-ны Зөвлөл 2015 оны 10 дугаар сард зөвшилцсөн байна.

Гэхдээ хоригийг цуцлахыг Тегеран гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлэх өдөр хүртэл хойшлуулжээ. Уг гэрээнд хүлээсэн үүргээ Иран биелүүлж буйг МАГАТЭ бямба гарагт мэдээлж, гэрээ хэрэгжиж эхэлснийг мэдэгдсэн байна.

Түүнчлэн Иранд авсан хоригийг цуцлах тухай хэд хэдэн гэрээнд гарын үсэг цурсныг АНУ-ын Төрийн нарийг бичгийн дарга Жон Керри бямба гарагт мэдээлжээ.

Иран улс гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлж байгаагийн хариуд АНУ болон ЕХ тус улсын ард түмний хувьд боломжийг нь нэмэгдүүлэн Тегераны цөмийн хөтөлбөртэй холбоотой хориг арга хэмжээг нэн даруй цуцалж байна. Энэ асуудлаар би хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурсан” гэж тэрбээр Вена хотноо хэлжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ