Мөнгөний нийлүүлэлт 585.6 тэрбум төгрөгөөр буурав

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunbold@montsame.mn
2016-01-15 13:02:46

Мөнгөний нийлүүлэлт 2015 оны 12 дугаар сарын эцэст 10.1 их наяд болж, 2014 оныхоос 585.6 тэрбум төгрөгөөр буурсан талаар Улсын бүртгэл, статистикийн газраас мэдээллээ.

Харин төгрөг болон валютын хадгаламж 2014 оноос 2.9 хувиар өссөн байна. Төгрөгийн хадгаламж 5.9 их наяд болсон бол валютын хадгаламж 1.9 их наяд төгрөгтэй тэнцэж байгаа аж. Харин зээлийн өрийн үлдэгдэл 11.6 их наяд болж, өмнөх оноос 6.5 хувиар буурчээ. Түүнчлэн чанаргүй зээл 2015 оны эцэст 824.9 тэрбум төгрөг болж, өмнөх оноосоо 31.8 хувиар өссөн байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ