20 сая ам.доллар нийлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-14 15:47:40

Монголбанк өнөөдөр гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкуудад 1999.87 төгрөгийн хаалтын ханшаар 20.43 сая ам.доллар нийлүүлэв.

Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 12.3 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг Монголбанк 100 хувь биелүүлжээ.

Гадаад валютын дуудлага худалдааг валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанкнаас долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулах болсон. Дуудлага худалдаанд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог. Харин банк бус санхүүгийн байгууллага, бусад аж ахуйн нэгж, иргэд нь өөрийн харилцагч банкаар дамжуулан дуудлага худалдаанд оролцох боломжтой юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ