“Хүүхдийн спортын 5 дугаар наадам”-д оролцох тамирчдад туг гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-09-12 16:55:49

Улаанбаатар хотноо 9 дүгээр сарын 12-19-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Хүүхдийн спортын 5 дугаар наадам”-д Баян-Өлгий аймгийн 19 өсвөрийн тамирчин спортын таван төрөлд оролцохоор боллоо.

Эдгээр тамирчдын хүүхдийн спортын наадамд оролцоход шаардагдах зардал 6,9 сая гаруй төгрөгийг орон нутгийн төсвийн хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга А.Бакей, аймгийн Засаг дарга Х.Дармен болон бусад албаны хүмүүс “Хүүхдийн спортын 5 дугаар наадам”-д оролцох тамирчдын төлөөлөл болон багш дасгалжуулагч нарыг хүлээн авч уулзан Баян-Өлгий аймгийн тугийг гардуулж, спортын өндөр амжилт хүслээ гэж тус аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Ө.Нурболат мэдээллээ.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд