ОХУ, Энэтхэг мина устгах хамтарсан сургуулилт хийнэ

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2016-01-12 16:12:46

МОСКВА. /Sputnik/. Энэтхэг-ОХУ-ын хамтарсан, мина устгах цэргийн сургуулилт ирэх гуравдугаар сард болно гэж Оросын Батлан хамгаалах яам өнөөдөр мэдэгдэв.

Энэ оны нэгдүгээр улиралд хийхээр төлөвлөсөн энхийг сахиулах хамтарсан цэргийн сургуулилттай холбогдуулан зохион байгуулж буй бага хуралд оролцохоор ОХУ-ын десантын хүчний төлөөлөгчид өнөөдөр өглөө Энэтхэгийн Пуна хотод буусан байна.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард ОХУ болон Энэтхэгийн хүчнүүд терроризмтой тэмцэх “Indra” сургуулилтыг хамтран зохион байгуулжээ. Мөн 12 дугаар сарын дундуур Бенгалын буланд болсон “Indra Navy” цэргийн сургуулилтад хоёр улсын тэнгисийн цэргийнхэн оролцож, усны гадаргуу дээрх хөлөг онгоцнуудыг хамгаалах дасгал сургуулилт хийжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ