Ажилчдаа хохироосон "Алтайн хүдэр" компанийг 4 тэрбумаар торгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-01-12 12:12:15

"Алтайн хүдэр" компанийн 200 гаруй ажилчин цалингаа авч чадахгүй байгаагийн улмаас өнгөрсөн баасан гарагт тус компанийн үүдэнд суулт зарласан. 

Ажилчдын гомдлын мөрөөр ШӨХТГ шалгахад, тус компанийн нийт 2000 гаруй ажилчны эрх зөрчигджээ. Сүүлийн хагас жил болон хоёр жилийн цалин, ээлжийн амралтын мөнгө авч чадахгүй болсон ажилчид бухимдахаас аргагүй болсныг шалгалтаар илрүүлсэн байна. Тиймээс дээрх зөрчил болон ажилчдын эрхийг хөсөрдүүлсэн "Алтайн хүдэр" компанид ШӨХТГ-аас 4 тэрбум төгрөгийн торгууль тавьж, төлүүлэхээр боллоо.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ