Сирийн Засгийн газрын хүчин энхийн хэлэлцээнд оролцоход бэлэн

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-10 20:40:04

ДАМАСК. /NHK/. Энэ сарын сүүлээр болох энхийн хэлэлцээнд манай Засгийн газар оролцоход бэлэн бөгөөд сөрөг хүчнийг төлөөлж хэн оролцох тухай мэдэх хүсэлтэй байна гэж Сирийн Гадаад хэргийн сайд Валид аль-Муалем мэдэгджээ.

Валид аль-Муалем бямба гарагт НҮБ-ын тусгай төлөөлөгч Стаффан де Мистуратай Сирийн нийслэл Дамаск хотод уулзасан байна.

Женев хотод болох энхийн хэлэлцээнд Сирийн Засгийн газрын хүчин оролцоход бэлэн байгаа бөгөөд террорист байгууллагуудын жагсаалтад оруулсан бүлэглэлүүдийн нэрсийг харах хүсэлтэй байна гэж Валид аль-Муалем мэдэгджээ.

Сирийн асуудлаарх энхийн хэлэлцээ зогсонги байдал ороод хоёр жил өнгөрсөн бөгөөд Сирийн сөрөг хүчнийг хэн төлөөлж хэлэлцээнд оролцох нь олны анхаарлыг татаж байна.

Иран болон Саудын Араб хоорондын маргаан Сирийн энхийн хэлэлцээнд нөлөөлж болзошгүй гэж шинжээчид үзжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ