Парисын цагдаагийн газарт халдахыг завджээ

Дэлхийд | Улс төр
aminaa@montsame.mn
2016-01-08 11:38:33

МОСКВА. /Sputnik/. Пүрэв гарагт Францын нийслэл Парис хотын цагдаагийн газарт нэгэн залуу дайран орохоор завджээ. Уг залуугийн биеэс "Лалын улс" бүлэглэлийн тугтай цаас болон арабаар бичсэн захиа гарч ирсэн байна.

Хутга болон тэсрэх бөмбөгтэй төстэй зүйлээр зэвсэглэсэн этгээд пүрэв гарагийн өглөө Парис хотын цагдаагийн газарт нэвтрэхийг оролдсон боловч цагдаагийн ажилтнууд түүнийг буудан устгажээ. Уг этгээд тэсрэх бөмбөгтэй мэт харагдаж байсан боловч энэ нь хуурамч болохыг мэргэн буудагчид дараа нь мэдсэн байна.

Гар утас, “Лалын улс”-ын тугтай цаас болон араб хэлээр бичсэн захиа бүхий зүйлс уг этгээдийн биеэс олдсон бөгөөд уг хэргийг террорист ангилалд бүртгэнэ гэж прокурор Франсуа Молинс хэлснийг “BFMTV” уламжиллаа.

“Чарли Хебдо” сэтгүүлийн Парис хот дахь байранд халдсанаас хойш яг нэг жилийн дараа уг хэрэг болсон байна. Шашны холбогдолтой шог зураг нийтэлдгээрээ танигдсан “Чарли Хебдо” сэтгүүл Зөнч Мухаммедийн тухай шог зургийг хэвлэсний дараахан буюу 2015 оны 1 дүгээр сарын 7-нд тус сэтгүүлийн төв байранд зэвсэгт этгээдүүд халдаж, 12 хүний амийг хөнөөж, 11 хүнийг шархдуулсан билээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ