Худалдааны гудамжинд урчуудын бүтээл байрлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-01-08 10:23:07
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт ирэх хавар “Худалдааны гудамж” ашиглалтад орно. Үүнийг өнгөрсөн онд АИТХ-ын шийдвэрээр баталсан бөгөөд орон нутгийн төсвийн 292.7 сая төгрөгөөр тохижуулахаар болсон.

Уг гудамжинд монгол урлал, Орхон аймгийн онцлогийг харуулсан гар урлал, бэлэг дурсгалын зүйлс худалдахаас гадна иргэдийн амрах таатай боломжийг бүрдүүлэх ажээ. Гудамжны тохижилтын ажил одоогийн байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Худалдааны гудамжны хоёр талд томоохон төвүүд барина. Үүнийг олон улсын жишигт нийцүүлж барихаар төлөвлөжээ. Ингэснээр жилийн дөрвөн улиралд ажиллахаас гадна үйлчлүүлэгчдэд төвөг учруулахгүй, худалдаа хийхэд нь саадгүй байхаар тооцжээ.

Эхний ээлжинд гудамжинд үйлчилгээ эрхлэх урчуудын хүсэлтийг хүлээн авч байгаа гэнэ. Харин худалдааны барилгын ажил дуусмагц хариуцах байгууллагыг нь тодорхой болгох аж. Мөн талбайн түрээсийг нь шийдэх гэнэ.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ