НҮБ: Бүслэгдсэн хотод тусламж хүргэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2016-01-08 09:03:13

ЖЕНЕВ. /Anadolu/. Бүслэгдсэн Мадаяа хотод тусламж хүргэхийг Сирийн дэглэм зөвшөөрсөн тухай НҮБ Женевээс мэдээлэв. Тус хотын оршин суугчид өлсгөлөнд нэрвэгдэн амиа алдаж байгаа юм.

Мадаяад ойрын өдрүүдэд тусламж хүргэхээс гадна, Сирийн Идлиб мужид орших, босогчдын бүлэглэлд бүслэгдсэн Фоах болон Кефраяа хотод тусламж үзүүлнэ гэдгээ НҮБ мэдэгджээ.

"Мөргөлдөөний бүсэд буй Дэйр-эз-Зор, Дараяа, Фоах, Кафраяа хот болон Зүүн Гоутагийн бүслэгдсэн нутагт 400 мянга орчим хүнд хэцүү нөхцөлд байгаад бид маш их санаа зовж байна” гэж НҮБ-д байрлаж буй, Сирийн хүмүүнлэгийн зохицуулагч Якуб Эль Хилло, Сирийн хямралыг хариуцсан бүс нутгийн хүмүүнлэгийн зохицуулагч Кевин Кеннеди нарын мэдээллийг иш татан НҮБ мэдэгдсэн байна.

Сирийн нийслэл Дамаск хотоос баруун хойш оршдог Мадаяа хотод өнгөрсөн сард 23 хүн өлсгөлөнгийн улмаас амиа алдсан тухай тус хотын  Эрүүл мэндийн хороо мэдээлжээ.

Х.Аминаа

Холбоотой мэдээ