Амиа хорлосон шалтгааныг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-01-07 12:10:05

Нийслэл хотод өчигдөр буюу мягмар гаригт өсвөр насны хоёр охин нэг дор боомилж нас барсан ноцтой хэрэг гарчээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн "Хархорин" захын орчимд байрлах нэгэн орон сууцанд 14-15 насны хоёр охин амиа хорлосон байдалтай олдсоныг иргэд цагдаагийнханд мэдээлжээ.

Ноцтой хэргийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа тул  нарийн мэдээллийг цагдаагийнхан өгөх боломжгүй гэлээ. Одоогоор амиа хорлосон талийгаач нарын хаана суралцдаг хэн болох, гэрээслэл бичиг зэрэгт  юун тухай  мэдээллийг нууцалж байна.    

                                 Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ