Өнгөрсөн жил Германд 1.1 сая дүрвэгч, цагаач иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-01-07 09:42:27

БЕРЛИН. /NHK/. Өнгөрсөн жил 1.1 сая дүрвэгч, цагаач Германд ирсэн байна гэж тус улсын Засгийн газар мэдэгджээ. Энэ нь 1950 оноос хойш бүртгэгдсэн хамгийн их тоо юм.

Германы Дотоод хэргийн яамны мэдэгдсэнээр, Сириэс 430 мянга орчим, Афганистанаас 150 мянга орчим, Иракаас 120 мянга орчим дүрвэгч Германд ирсэн байна.

Тэдний 477 мянга орчим нь албан ёсоор орогнол хүсчээ. Энэ нь 2014 онд орогнол хүссэн цагаачдаас хоёр дахин их үзүүлэлт юм. 2014 онд 200 мянга орчим цагаач албан ёсоор орогнол хүсч байжээ.

Герман дахь дүрвэгсэд болон орогнол хүсэгчдийн тоо дэндүү их байгаа бөгөөд энэ жил дүрвэгсэд, цагаачдын урсгалыг зогсоох асуудалд Засгийн газар анхаарлаа хандуулж ажиллана гэж Германы Дотоод хэргийн сайд Томас де Мезьер мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ