Дархадын хотгорт 40 градус хүйтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-07 09:17:19

Хөвсгөл аймгийн нийт нутгаар 0-26 см цастай байгаа бөгөөд он гарсаар хүйтэрч өнгөрсөн шөнө Дархадын хотгор, Бэлтэс, Тэс, Үүр, Идэрийн голуудын сав газраар 32-40 градус, бусад нутгаар 20-30 градусын хүйтэн хоножээ.

Мөн өнгөрсөн шөнө Цагааннуурт 0,0 мм цас орсон бөгөөд хамгийн их цас Цагаан-Үүрт 26 см, Эрдэнэбулганд 13 см, Цэцэрлэгт 12 см, Жаргалантад 11 см, Чандман-Өндөрт 10 см-ын цастай байна. Одоогийн байдлаар өвөлжилт хэвийн хүндрээгүй байгаа боловч цас нэмж орж хүйтэрвэл өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа ажээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ