Орцонд хүүхдээ орхисон эхийг олжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-01-06 11:35:35

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт орон сууцны орцонд ой долоон сартай охиноо харанхуй шөнөөр хаясан хэрэг өнгөрсөн оны 12 дугаар сарын 21-22-нд өдөр гарч олныг цочирдуулсан. Хүүхдээ хаясан эхийг цагдаагийн байгууллага эрэн хайж байгаад өчигдөр олсон байна.

Хаягдсан охиныг нэгэн бүсгүй болж, ЭХЭМҮТ-д хүргэж өгөхөд биеийн байдал нь хүнд, хоёр уушги нь битүү хатгаатай байжээ. Сүүлийн өдрүүдэд охины биеийн байдал эрс муудаж, эрчимт эмчилгээний тасагт шилжсэн мэдээ гарсан юм. Цагдаагийнхан эхийг олох ажиллагааг эрчимжүүлснээр эрхэлсэн тодорхой ажилгүй, 22 настай Д гэгчийг олжээ. Тэрбээр  нэг ой 7 сартай охиноо орцонд орхин явснаа хүлээжээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ