Арилжааны банкуудад 16.3 сая ам.доллар нийлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-05 15:37:09

Монголбанк өнөөдөр гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулж, арилжааны банкуудад 1997.27 төгрөгийн нэг ханшаар 16.3 сая ам.доллар нийлүүлэв.

Мөн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 19.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 25.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг 100 хувь биелүүлжээ.

Монголбанк дотоодын зах зээл дахь валютын үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулах болсон. Дуудлага худалдаанд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд оролцдог байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ