Онцгой байдлын газрын дарга хурандаа боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-05 08:44:09

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга Г.Нэргүй ОБЕГ-ын даргын тушаалаар хурандаа цолоор шагнагдсаныг аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар он солигдох торгон агшинд гардуулан өгч баяр хүргэлээ.

Тэрээр Онцгой байдлын албанд 10 орчим жил ажилаж байгаа бөгөөд өнгөрсөн оноос эхлэн Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраар томилогдон ажиллаж байгаа ажээ. Тус газрын  аврагч гал сөнөөгчид өнгөрсөн онд аврах, унтраах ажиллагааг шуурхай зохион байгуулснаар 10 хүний амь нас, 366,7сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна. Мөн Далайн захиргааны байгууллагатай хамтран Хөвсгөл нууран дээр усан замын тээврийн хэрэгсэл ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэд, зорчигчдыг усны ослоос урьдчилан сэргийлэх постыг 2 катер завьтайгаар ажиллуулсан нь үр дүнгээ өгч далайн тээврийн аюулгүй ажиллагааны хяналт сайжирч, хүний амь нас эрсдэх явдал тодорхой түвшинд буурсан байна.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ