Афганистанд 21 босогчийг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2016-01-04 14:01:18

КАБУЛ. /Xinhua/. Өнгөрсөн бямба гарагаас хойш Афганистанд 21 босогчийг устгасан бөгөөд тус улсын цэргийн нисдэг тэрэг осолдсоныг тус улсын албаны хүмүүс нотолжээ.

Тус улсын зүүн нутгийн Логар мужид цэргийн нисдэг тэрэг унаж, 3 цэрэг амиа алдсан байна.

“Ням гарагийн орой, Логар мужийн Шакар Калад байрладаг цэргийн сургалтын төвийн ойролцоо нисдэг тэрэг осолдсон” гэж тус мужийн захиргааны хэвлэлийн төлөөлөгч Салим Сахил мэдээлсэн юм.

Түүнчлэн, өнгөрсөн 24 цагт “Талибан” бүлэглэлийн 21 босогчийг устгаж, 11 босогчийг шархдуулсан тухай Афганистаны Дотоод хэргийн яам мэдэгдсэн байна.

“Мөргөлдөөнд нэрвэгдээд буй Афганистанд өнгөрсөн 24 цагт явуулсан цуврал ажиллагааны үр дүнд 21 босогчийг устгалаа” гэж тус яам мэдэгджээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ