Замын хөдөлгөөнд 120 согтуу жолооч оролцсоныг журамлав

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-01-04 12:17:00

Энэ оны нэгдүгээр сарын 02, 03-ны өдөр буюу амралтын өдрүүдэд  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр 494 дуудлага, мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  384 дуудлага бүртгэгджээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 120 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж , машиныг журамлан жолооч нарт холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авчээ. Сүхбаатар дүүргийн нутаг 32-ын уулзварт "H.Avante XD"  маркийн авто машины жолооч Б нь "Т.Prius"  маркийн Э, "Т.Prius"  маркийн Б жолоочтой машинууд мөргөлдсөнөөс  зорчигч дөрвөн хүн гэмтэл авсан байна. Мөн Сонгинохайрхан дүүрэг Баянхошууны зам, Хилчин хотхоны зүүн замд "H.Elantra"  маркийн авто машины жолооч М нь явган зорчигч 31 настай эрэгтэй М-ийг мөргөж гэмтээсэн. Явган зорчигч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  буюу биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцжээ.

Ж.Батсайхан

 

 

Холбоотой мэдээ