84 согтуу жолооч журамлагдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-31 12:18:18

Энэ сарын сүүлийн  өдрийн байдлаар Улаанбаатар хотын  Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр  329 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  238 дуудлага бүртгэгджээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 84 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэв.

Сүхбаатар дүүргийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, Улаанбаатар их дэлгүүрийн зогсоолд Lexus-570  маркийн авто машины жолооч  Б нь явган зорчигч 34 настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байснаас уг хэрэг гарсан байна. Төв аймгийн Борнуур сумын нутаг Салхитын Ар гэх газар Т.Harrier  маркийн авто машины  жолооч Б нь Х.Верна маркийн А жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 58 настай эмэгтэй С нас баржээ.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ