Зээлийн эргэн төлөлтийг сайжруулахын тулд сарын аян зарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2015-12-31 10:28:35
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Баян-Өндөр сумын “ Сум хөгжүүлэх сан”-аас зээл авсан иргэдийн зээлийн эргэн төлөлт 90 хувь болж 11.9 сая төгрөгийн торгуулийн хүүнээс 8.4 сая нь төлөгджээ.

Энэ нь нэг сарын аяны хүрээнд хийсэн ажлын үр дүн аж. Учир нь оны сүүлээр бүх байгууллага тайлангаа гаргаж ажлаа дүгнэдэг. Гэтэл Баян-Өндөр сумын “Сум хөгжүүлэх сан”-аас зээл авсан зарим иргэн хугацаандаа зээлээ төлөөгүйн улмаас хүү, торгуулийн хэмжээ нь нэлээдгүй өсчээ. Иймд 11 дүгээр сарын 20-оос нэг сарын хугацаатай аян зарлаж хугацаа хэтрүүлсэн зээлдэгчдэд ногдуулах торгуулийн хүүг 50 хувиар бууруулж зээлээ төлөх боломж олгожээ. Аян зарлахаас өмнө зээлийн эргэн төлөлт 82 хувьтай, торгуулийн хүүний бууруулсан дүн 11.9 сая төгрөг байжээ. Тэгвэл энэ тоо дээрх хувьд хүртлээ өссөн байна. Одоогийн байдлаар зээлээ огт төлөөгүй 26 зээлдэгчийн асуудал Шүүхэд шилжсэн байна. Тэд нийт 74 сая төгрөгийн өглөгтэй байгаа ажээ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ