“Apple” хөрөнгийн хэмжээгээр нэгдүгээрт оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2015-12-30 11:08:03

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн “Apple” корпораци зах зээл дэх хөрөнгийн хэмжээгээрээ дэлхийд нэгдүгээрт орсон тухай “The Wall Street Journal” сонинд бичжээ. Энэ оны эхээр тус компанийн хөрөнгийн хэмжээ 640 тэрбум доллар байсан бол хавар 750 тэрбум доллар болж нэмэгдсэн боловч “IPhone” гар утасны эрэлттэй холбоотой болгоомжлолын улмаас 600 тэрбум доллар болж буурсан байна.

Хөрөнгийн хэмжээгээрээ хоёрдугаарт, “Google” болон “Android”-ийн толгой компани болох “Alphabet” оржээ. Тус компани зах зээл дэх хөрөнгийн хэмжээгээ 45 хувиар нэмэгдүүлж, 530 тэрбум доллар болгож чадсан байна. Гуравдугаарт, “Microsoft” компани 450 тэрбум долларын хөрөнгөөрөө оржээ. Тус компанийн хувьцааны өртөг тухайн үедээ дэлхийн томоохон компани байсан 2000 оны түвшинд хүрснийг “The Wall Street Journal” сонинд тэмдэглэсэн байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ