Арванхоёрдугаар сарын 30-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2015-12-30 09:09:23

11.00 цагт МҮЭСТО-нд мэргэшсэн нягтлан бодогчид тангараг өргөх ёслол болно.

12.00 цагт Цахим газар өмчлөлийн 5-р ээлжийн хаалтын ажиллагаа Хангарди ордоны 14 давхарт болно.

12.00 цагт Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медаль хүртсэн хүмүүст шагнал гардуулах ёслол Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т болно.

14.00 цагт Хөгжлийн хөтөлбөр намын Их хурал “Дурсамж” төвд болно.

15.00 цагт МАН-ын Шинэчлэлийн хорооны нэрэмжит шагнал гардуулах ёслол Тусгаар Тогтнолын ордны 6 давхарт болно.

18.00 цагт Спортын төв ордны "А" зааланд  “Ардчилал” сонины сэтгүүлч, сагсан бөмбөгч Б.Батхишигийн бөөр шилжүүлэх суулгах эмчилгээнд зориулсан “Монгол улсын сагсан бөмбөгийн шигшээ” баг болон “Легионер"-уудын халз тоглолт болно.

Төрийн ордонд

09.00 цагт “А” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

09.00 цагт “Б” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

Холбоотой мэдээ