Эртний хүний шинэ төрөл зүйлийн чулуужсан яс олджээ

ДЭЛХИЙД | ШИНЖЛЭХ УХААН
dorjkhand@montsame.mn
2015-09-11 11:19:38

ПРИТОРИ. /ВВС/. Эртний хүний шинэ төрөл зүйлийнх байх магадлалтай чулуужсан ясыг олж илрүүлсэн гэж Өмнөд Африкийн судлаачид мэдэгдлээ.

Витватерсрандын их сургуулийн эртний хүн судлаачдын баг өчигдөр хэвлэлийн бага хурал хийн энэ олдворынхоо талаар таницуулсан байна.

Судлаачдын мэдэгдсэнээр, тэд 2013 онд Йоханнесбург хотоос баруун хойш 50 орчим км зайтай орших агуйгаас чулуужсан ясуудыг олжээ. Багаар бодоход 15 хүний 1500 гарй ясны хэсгийг олсон аж.

Чулуужсан ясуудад дүн шинжилгээ хийн 2.5-2.8 сая жилийн настай болохыг тогтоожээ. Тэд шинэ олдвороо эртний хүний шинэ төрөл зүйл болох “Homo naledi” гэж нэрлэжээ.

“Homo naledi” нь 1.5 метр орчим өндөр, хөл, гартай бөгөөд орчин үеийн хүнтэй нэлээд төстэй байсан аж.

Гэхдээ судлаачдын багийн үзэж буйгаар, эртний хүний энэ төрөл зүйлийн гавлын ясны хэмжээ орчин үеийн хүний гавлын ясны хэмжээний тал хүрэхгүй хувьтай тэнцэхээр байсан учир тархи нь жижиг байжээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд