Ном хөтөлбөрийн хүрээнд 300 ном бэлэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-25 16:23:52

Хөвсгөл аймагт “Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн Лхагвын Мөнхбаатар “Ном хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн хүрээнд аймгийн Төв номын сан, Бүрэнтогтох сумын Соёлын төв болон Мөрөн сумын 9, 10, 11, 12-р хороодын уншлагын танхимд 53 нэр төрлийн 300 ном бэлэглэлээ. Эдгээр номыг хүүхэд залуусыг номын сайн нөхөр болгож, номоор дамжуулан оюун ухаанаа тэлж, зөв хүн болон төлөвшихөд туслах зорилготой гэнэ.

Номын багцад Нью-Иорк таймс болон Монголын номын дэлгүүрүүдийн шилдэг борлуулалттай номоор шалгарсан Дэлхийн сонгодог уран зохиол, хувь хүний хөгжил, Монгол Улсын Төрийн соёрхолт зохиолууд, түүхэн роман, танин мэдэхүй, анагаах ухааны зэрэг бүхий төрлийн номнууд багтжээ.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ