Хүүхдийн спортын наадамд 62 тамирчин найман төрөлд хүч үзнэ

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2015-09-11 09:57:16

Есдүгээр сарын 12-19-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдах “Хүүхдийн спортын 5 дугаар наадам”-д оролцох Дорноговь аймгийн өсвөрийн 62 тамирчин спортын найман төрөлд оролцохоор бэлтгэлээ базааж байна.

Тус аймгийн Засаг дарга  П.Ганхуяг хүүхдийн  спортын наадамд оролцох нутгийнхаа баг тамирчид, дасгалжуулагчдыг  хүлээн авч аймгийнхаа тугийг гардуулж амжилт хүссэн юм.  Мөн спортын наадамд оролцоход өсвөрийн тамирчдад шаардагдах таван сая төгрөгийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн аж. Дашрамд дурдахад Дорноговь аймгийн БТСГ-ын даргаар тус аймгийн Өргөн сумын харьяат жюу-жицү  бөхийн дэлхийн гурван удаагийн аварга, жудо, самбо, жюу-жицү бөхийн ОУХМ О.Болд-Эрдэнэ томилогдон ажиллаж эхэлсэн нь орон нутагт төрөл бүрийн спортыг хөгжүүлэхэд хамгийн чухал нөлөө үзүүлнэ хэмээн  спортын салбарынхан ам сайтай байна.   

Х.Эрдэнэбулган

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд