Л.Гансүх нарын ялыг хэвээр үлдээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-24 10:49:25

"Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 3,6 тэрбум төгрөг хувьдаа гуйвчуулсан хэргээр ял авсан Ерөнхий сай Н.Алтанхуягийн зөвлөх асан Л.Гансүх нарын давж заалдах шүүх хурал өчигдөр шийдвэрээ гаргасан байна.

Өчигдөр  09 цагаас эхлээд 19 цаг 30 минутын үед дууссан шүүх  хурал Л.Гансүхэд анхан шатны шүүхээс оноосон 4,6 жил, Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарт тус бүр хөдөлмөрийн хөлсийг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19 сая 200 мянган төгрөгийн мөнгөн торгууль оноосныг нь хэвээр үлдээх шийдвэр гаргажээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ