Төрийн явуулын үйлчилгээ 88 багт хүрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар энэ онд Төрийн үйлчилгээг иргэнд хүргэх явуулын үйлчилгээний хүрээнд алслагдсан 88 багийн 44 цэгт хүрч үйлчилсэн бөгөөд өнгөрсөн 7 хоногт хамгийн сүүлийн сум болох Ханх суманд ажиллажээ.
Ханх суманд эрүүл мэнд, урлаг соёл, Засаг даргын тамгын газрын мэргэжилтэнүүд бүхий 17 хүний бүрэлдэхүүнтэй баг Хороо баг болон Ханх суманд ажиллаж 300 гаруй иргэдэд хуулийн зөвлөгөө мэдээлэл сурталчилгаа, урлаг соёлын үйлчилгээ үзүүлж 800 орчим иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өгчээ.
Төрийн үйлчилгээг иргэнд хүргэх хөтөлбөрийн хүрээнд нийт 6000 гаруй км замыг туулж аймгийнхаа бүх сумдад хүрч үйлчлэн 18000 гаруй иргэдэд төрийн явуулын үйлчилгээг газар дээр нь хүргэжээ.
Б.Гантуяа