Сирийн энхийн хэлэлцээ ирэх сард үргэлжилнэ

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-23 13:08:32

НҮБ. /NHK/. Хоёр жил орчим хойшлуулсан Сирийн энхийн хэлэлцээг ирэх сард үргэлжлүүлэхийн тулд тус улсын Засгийн газрын болон сөрөг хүчний төлөөлөгчдийг урина гэж НҮБ мэдэгдэв.

Уулзалт нэгдүгээр сарын сүүлээр Швейцарийн Женев хотод болно гэж тус хот дахь НҮБ-ын байрны ерөнхий захирал Майкл Моллер мэдэгдэв.

Сирийн Засгийн газрын болон сөрөг хүчний төлөөлөгчдийн оролцсон уулзалт 2014 оны хоёрдугаар сард болсноос хойш анх удаа ийм уулзалт болно.

Нарийн мэдээлэл хараахан гараагүй байгаа хэдий ч, өнгөрсөн долоо хоногт баталсан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолд суурилсан хэлэлцээ төлөөлөгчид хийнэ.

Зургаан сард багтаан шилжилтийн засгийн газар байгуулж, НҮБ-ын хяналтын хүрээнд 18 сард багтаан сонгууль явуулахыг уг тогтоолоор уриалжээ.

ЕХ, АНУ болон бусад 17 орны өнгөрсөн сард гаргасан энхийн төлөвлөгөөнд үндэслэн тогтоолыг баталсан байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ