Согтуугаар автобус барьсныг илрүүлэв

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2015-12-22 13:18:57

Замын цагдаагийн алба хаагчид өнөө өглөө Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн 9237УБН улсын дугаартай МАZ 215067 маркын автобусыг зогсоон шалгасан байна.

Гэнэтийн шалгалтаар тус автобусны жолооч Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийтийн тээврийн үйлчилгээнд /Драгер 0.31 хувийн согтолттой/ явж байхад нь саатуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж жолоодох ажлаас нь даруй чөлөөлжээ. Ер нь ийм үзлэг байнга хийх юм байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ