Афганистанд үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчид ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-21 13:15:04

Афганистан улсад явж буй НАТО-ийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн дэд хурандаа Н.Эрдэнэбаяр захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын хоёрдугаар ээлжийн бие бүрэлдэхүүн өнгөрсөн баасан гаригийн шөнө эх орондоо ирэв.

Эх орныхоо захиас даалгаврыг амжилттай биелүүлээд ирсэн энхийг сахиулагчдыг ЗХЖШ-ын Ажиллагааны Удирдлагын газрын орлогч дарга, хурандаа С.Дашзэвэг нарын албаныхан Олон Улсын "Чингис хаан" нисэх буудлаас угтан авлаа. Афганистан Улсад явуулж буй НАТО болон Эвслийн цэргийн хүчний хоёр дахь шатны ажиллагаа буюу “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд Монгол Улсын цэргийн багийн бүрэлдэхүүн 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үүргээ амжилттай биелүүлж байгаа юм. НАТО-гийн цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг ажиллагаа”-ны үндсэн зорилго нь Афганистаны үндэсний аюулгүй байдлыг хангах хүчний үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, сурган дадлагажуулах, дэмжлэг үзүүлэх энэхүү ажиллагаанд НАТО-гийн гишүүн болон түнш орнуудын 12,000 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ