Сонгуулийн хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын шинэ долоо хоногийн эхний өдөр Ажлын хэсэг, дэд хэсгийн 10 хуралдаан болно.
Тухайлбал өнөөдөр Сонгуулийн хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын дэд хэсэг, Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах болон тэтгэврийн зээлийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг тус тус хуралдана.
Мөн Органик хүнсний тухай хуулийн төсөл, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсал, Татварын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгүүд хуралдах юм.
Н.Туяа