Дулааны үнийн зөрүү төсвийн байгууллагуудад өр үүсгэхээр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-09-10 14:19:20

Ирэх аравдугаар сарын нэгний өдрөөс эхлэн аймгийн төвийн дулааны эрчим хүч хэрэглэгчдийн 60 гаруй хувийг хангадаг “Ган- Илч” ХХК шинэчилсэн үнэ тариф мөрдөж эхлэх гэж байгаа юм.

Шинэ тариф мөрдөх гэж байгаа нь тус компаниас дулааны эрчим хүчээр хангагддаг төсвийн байгууллагуудад дулааны үнийн өр үүсэх нөхцлийг бүрдүүлж байна.

Шинэчлэн тогтоосноор үйлдвэр, аж ахуйн нэгжүүд нэг шоо метр эзлэхүүнд дулааны суурь үнэ 1600, айл өрхүүд 500 төгрөг төлнө. 2010 оноос хойш дулааны үнэ тарифт өөрчлөлт ороогүй бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд дулааны эрчим хүчний үнэ тарифт шууд нөлөөлдөг суурь үнэ дундажаар 125 хувиар нэмэгдсэн байна. Иймээс дулааны үнийг өөрчлөх саналаа тус компани   Эрчим хүчний зохицуулах зөвлөлд хүргүүлж, өнгөрөгч сард дээрхи тариф батлагджээ.

Урьд мөрдөж байснаар тус компаниас дулаанаар хангагддаг аж ахуйн нэгж, байгууллага нэг шоо метр эзлэхүүн дулаанд 1123, айл өрхүүд 300 төгрөг төлдөг байсан бөгөөд байгууллагууд энэ тарифаар дулааны үнийг жилийн төсөвтөө тусгасан тул энэ оныг дуустал шинэчлэгдсэн үнийн зөрүүнээс өр үүсэхээр болж байгаа юм.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд