Сэжигтэй бүсэд отрын мал өвөлжүүлэхгүй байх үүрэг өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-12-17 14:12:20

Энэ оны 10 дугаар сард Дорноговь аймгийн Өргөн, Улаанбадрах, Сайхандулаан, Сайншанд, Айраг, Эрдэнэ, Замын-үүд суманд малын гоц халдварт хонины цэцэг өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоосны дагуу дээрх сумдын өвчний голомттой болон сэжигтэй бүсүүдэд отрын   мал өвөлжүүлэхгүй байх үүрэг чиглэлийг аймгийн Онцгой комисс өгөв.

Тиймээс өвөлжилт хүндрээгүй бусад сумд болон өвчин гарсан сумдын эрүүл бүсүүдэд харилцан гэрээ байгуулж отор нүүдэл хийх ажлыг албаныхан зохион байгуулж байна. Дорноговь аймагт 3777 малчин өрхийн  нэг сая 850  мянга орчим толгой мал өвөлжихөөс  12 сумын 204 өрхийн 25,7 бод, 140,2 бог   мал зэргэлдээ сумдын нутагт, хилийн зурваст зургаан сумын 141 өрхийн 14,5 бод, 50,3 бог мал өвөлжиж буй. Харин  Дундговь, Говьсүмбэр аймгийн 16 өрхийн 12.7 мянган мал  тус аймагт  отроор өвөлжиж  байна.

  Х.Эрдэнэбулган

 

Холбоотой мэдээ