Д.Батчулуун агсны нэрэмжит тэмцээнийг Төв аймгийн тамирчид тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-12-17 10:49:01

Аймгийн гоц мэргэн Д.Батчулуун агсаны нэрэмжит шагайн харваан тэмцээнийг Төв аймгийн тамирчид хошуучлав. Энэ сарын 13-нд Зуунмод хотноо болсон уг тэмцээнд 16 аймгийн 130 харваач цэц мэргэн сорьсон юм.

Тус тэмцээний багийн харвааны 1-р байрт Монгол Улсын үлэмж дархан мэргэн/МУҮДМ/ Ц.Одсүрэн ахлагчтай Өмнөговь, хоёрт МУҮДМ Ц.Энхбат ахлагчтай Төв, гуравт МУҮДМ С.Эрдэнэбаатар ахлагчтай "Баатар номун баг", хувийн харвааны тэргүүн байрт Төв аймгийн МУҮДМ Г.Эрдэнэбаатар, хоёрт Өмнөговь аймгийн  Монгол Улсын дэд мэргэн Ц.Мөнх-Эрдэнэ, гуравт Төв аймгийн харваач н.Хувьтөгөлдөр тус бүр шалгарчээ.

Аймгийн гоц мэргэн Д.Батчулуун агсаны гэр бүл, Төв аймгийн Биеийн тамир,спортын газар хамтран зохиосон уг тэмцээнд Монгол Улсын үлэмж дархан мэргэн 18, Монгол Улсын дархан мэргэн долоо,  Монгол Улсын гарамгай мэргэн  11, Монгол Улсын мэргэн 19, харьшгүй мэргэн зургаа, аймгийн дэд мэргэн 12, гоц мэргэн 28 оролцжээ.

 

 

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ