Боулингчид ирэх бямба, ням гарагт улсын аваргаа тодруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-17 09:24:11

Боулингийн насанд хүрэгчдийн 2015 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-20-нд “Парк хаус” боулингийн төвд болно.

Тус тэмцээнийг боулингийн спортыг сурталчилан таниулж хөгжүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, тэдэнд спортын цол, зэргээ ахиулах, шинээр биелүүлэх боломж олгох зорилгоор зохион байгуулдаг уламжлалтай. Тэмцээний дүрмийн хувьд ганцаарчилсан төрлийн ялагч зургаан тоглолтын нийлбэрээр, хос тоглолтынх хоёр тоглогчийн 3+3 буюу зургаан тоглолтын нийлбэрээр тус тус тодруулах юм. Хоёр ба түүнээс дээш тоглогчийн оноо тэнцсэн тохиолдолд “Тэмцээний дүрэм”-ийн дагуу тухайн өндөр онооны дараагийн дээд оноог харьцуулан шийдвэрлэнэ.

Энэ удаагийн тэмцээнд МАБХ-ны Мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийн дагуу боулингийн спортын цол, зэрэгтэй 2015 оны чансааны оноотой тоглогчид оролцох эрхтэй юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ