Түрүүлсэн найрагч «саятан» болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-09-10 11:04:21

Монголын зохиолчдын эвлэлийн ууган гишүүдийн нэг яруу найрагч Х.Даянгийн (1940-1992) 75 насны ойг өлгийчүүд тэмдэглэх гэж байна. Найрагчийн төрсөн нутаг Улаанхус сумын бүрэн дунд сургуулийн номын санг түүний нэрэмжит болгохоор бэлтгэж байна.

МЗЭ-ийн тус аймаг дахь салбар зөвлөл болон Х.Даянгийн үр хүүхэд, төрөл төрөгсөд аравдугаар сарын гурванд найрагчийн нэрэмжит яруу найргийн өдөрлөг, театрын тоглолт, цайллага зохион байгуулахаар зар түгээв. Х.Даян 1955 оноос анхны шүлгээ сонинд нийтлүүлэн, яруу найргийн таван ном хэвлүүлэн гаргасны нэг нь «Гүлсим» нь монгол хэл дээр хэвлэгдсэн, МЗЭ-ийн зургаан их хуралд төлөөлөгчөөр оролцсон байна.

Мөн тэрбээр 1963 онд Алматын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөөд, хөдөлмөрийн гараагаа аймгийн «Жана өмир» сонины эрхлэгч бөгөөд хэвлэх үйлдвэрийн даргаас эхлээд насан туршдаа сонин, сэтгүүлд ажилласан олны танил сэтгүүлч байжээ. 

Ш.Айзаря

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд