“Дэлхийн экспо-2017”-д оролцох гэрээнд гарын үсэг зурав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
aminaa@montsame.mn
2015-12-15 13:34:53

АСТАНА. /astanatimes/. Казакстан улсаас Монголд суугаа Элчин сайд Калибек Кобландинтай Монголын Эрчим хүчний сайд Д.Зоригт уулзаж, Астанад болох "Дэлхийн экспо-2017"-д Монгол оролцохыг албан ёсоор нотолж, гэрээнд гарын үсэг зурсан тухай Казакстаны Гадаад хэргийн яамны мэдээллийн алба мэдэгдлээ.

Үзэсгэлэнгийн зохион байгуулалт, техникийн асуудал, оролцогч улсуудын павильоны эмх журам болон эрчим хүч, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах асуудлыг хоёр тал уулзалтынхаа үеэр хэлэлцсэн байна.

Өмнө нь тулгарсан эдийн засгийн сорилтуудыг Казакстан хэрхэн даван туулсныг харгалзан үзэж, тус улсын хямралтай тэмцэх хэмжүүр болон эрчим хүчний салбарын туршлагад Монгол Улс онцгой анхаарал хандуулдгийг Зоригт илэрхийлсэн байна. "Казакстан 2050 стратеги"-д заасан "Нурлы жол" эдийн засгаа сэргээх хөтөлбөр, Казакстаны зохион байгуулалтын таван өөрчлөн шинэчлэлтийг хэрэгжүүлэх 100 тусгай алхам болон "Олон улсын шинэ бодит байдал дахь Казакстан: өсөлт, өөрчлөн шинэчлэлт, хөгжил" сэдвээр 11 дүгээр сарын 30-нд үг хэлэхдээ Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын дэвшүүлсэн санаанууд зэрэг одоогийн үндэсний төлөвлөгөөнүүдээ тус улсын Элчин сайд дэлгэрэнгүй тайлбарласан байна.

Одоогийн байдлаар "Дэлхийн экспо-2017"-д оролцох 20 улстай Казакстан гэрээ байгуулсан байна. Үзэсгэлэнд оролцохоо 57 улс, олон улсын 13 байгууллага албан ёсоор мэдэгдсэн бөгөөд үзэсгэлэнгийн 33 комиссарыг томилжээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ